Сансарт 665 хоног ажилласан эмэгтэй эх дэлхийдээ ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.09.03-нд нийтлэгдсэн

Сансарт 665 хоног ажилласан эмэгтэй эх дэлхийдээ ирлээ

Сансарт 665 хоног ажилласан эмэгтэй эх дэлхийдээ ирлээ

Дэлхийн тойрог замд нийт 665 хоног ажиллаж, 10 удаа задгай сансар гарч, рекорд тогтоосон NASA /АНУ-ын Сансар судлалын агентлаг/-гийн огторгуй судлаач эмэгтэй багийн хоёр гишүүний хамт эх дэлхийдээ эргэн иржээ.

Өдгөө 57 настай Пегги Уитсон Олон улсын сансрын станц /ОУСС/-д есөн гаруй хугацаанд ажиллаад ирж буй нь энэ аж. Тэрбээр үүнээс өмнө хоёр удаа дэлхийн агаар мандлаас гадагш 400 км зайд байрлах Олон улсын сансрын станцад даалгавар гүйцэтгэхээр эх дэлхийгээс хөөрч байжээ.

Биохимич мэргэжилтэй Уитсон ОУСС-д ажилласан есөн сарын хугацаанд ихэнх цагаа судалгаанд зарцуулсан байна. Мөн тэрбээр дөрвөн удаа задгай сансарт гарч ажиллажээ. Өмнөх даалгавруудын үеэр тэрбээр зургаан удаа задгай сансарт ажилласан туршлагатай. Энэ амжилтаараа тэр дэлхийн түүхэнд задгай сансарт хамгийн их хугацааг өнгөрүүлсэн эмэгтэй сансрын нисэгч болжээ.

Пегги Уитсоны хамт 2016 оны арваннэгдүгээр сард сансарт ниссэн багийн хоёр гишүүн нь гурван сарын өмнө эх дэлхийдээ эргэн ирсэн байна. ОХУ-ын зүгээс ОУСС-д ажиллах мэргэжилтнийхээ тоог гурав байсныг хоёр болгож багасгасан учраас Пегги ОУСС-д үлдэж, дутуу орон тоог нөхөж ажиллажээ.

Улмаар орон нутгийн цагаар бямба гаригийн өглөө 09.21 цагт Оросын “Союз” хөлгөөр Казахтсанд газардсан байна.Түүний хамт NASA-гийн сансрын нисэгч Жек Фишер, ОХУ-ын сансрын нисэгч Фёдор Юрчихин нар иржээ. Тэд өнгөрсөн зургадугаар сараас хойш ОУСС-д ажилласан гэнэ.

“Би гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ хүссэн хоолоо хийж, ногоогоо хүссэнээрээ амталж идэх л сансарт хамгийн их үгүйлэгдэж байлаа” хэмээн Пегги Уитсон ярьжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж