Зүүн Азийн цэргүүд Улаанбаатарт жүдогоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.09.03-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн цэргүүд Улаанбаатарт жүдогоор өрсөлдөнө

Зүүн Азийн цэргүүд Улаанбаатарт жүдогоор өрсөлдөнө

Ирэх сарын 8-9-нд Улаанбаатар хотод Дэлхийн цэргийн спортын холбооны “Зүүн Азийн орнуудын жүдо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Араб оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо амжилттай оролцож ирсэн. Тухайлбал, 2015 онд БНСУ-д болсон VI их наадамд манай тамирчид спортын найман төрлөөр оролцон зургаан алт, 12 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж 117 орноос 16 дугаар байрт шалгарч байсан юм. Мөн онд АНУ-д болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн бол 2016 онд Швейцарь Улсад болсон жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.

Дэлхийн цэргийн спортын холбоо нь 136 орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энх тайван тогтоох зорилготой “Friendship through Sport” уриан дор ажилладаг байгууллага юм байна

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж