Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллага хамтран явуулах тухай” тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна.
Б.БАТ