Н.Түвшинбаяр ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.03-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

Н.Түвшинбаяр ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН боллоо

Тунис, Суданаас элчингийн ажилтнуудыг нүүлгэж, шаардлагатай цөөн тооны хүмүүсийг үлдээх шийдвэрийг АНУ гаргалаа.

Олимпийн алт, мөнгөн медалийн эзэн Н.Түвшинбаяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж, ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН боллоо.

Риогийн олимпиос хойш анх удаа дэвжээнд гарахдаа жин өгсөн барилдаж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байна. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын жинд дөнгөж сая хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, ялалт байгууллаа.

“Бээжин-2008” олимпийн аварга, “Лондон-2018” олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр ДАШТ-ий эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны жүдоч Ержан Шынкеевийг цэвэр, дараа нь Австрийн залуу бөх Стефан Хегиг вазари үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2017 оны Екатеринбургийн ‘Их дуулга’-ын аварга, Канкуны Гран-при тэмцээний аварга, Бразилын жүдоч Дэвид Муратай барилдаж, цаг дуусахын өмнөхөн вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн юм.

Улмаар торгуулийн барилдаанд зодоглож, Дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, Гүржийн жүдоч Адам Окруашвилиг торгуулиар ялснаар медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ. 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж