ДАШТ: Н.Түвшинбаяр хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Н.Түвшинбаяр хүрэл медалийн төлөө барилдана

Мэдээллийн эхэнд тус компани өөрт буй боломжуудын талаар танилцуулсан ба “2013 оны хавар гэхэд анхны түүхий нүүрсийг гаргах боломжтой” талаар мэдээллээ эхлүүлсэн юм.

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр торгуулийн барилдаанд өрсөлдөгчөө ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Хагас шигшээ барилдаанд манай тамирчин Дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, Гүржийн жүдоч Адам Окруашвилитэй барилдаж, торгуулиар ялалт байгуулав. 

Одоо Н.Түвшинбаяр дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Олимпийн хошой, Дэлхийн найман удаагийн аварга, Францын жүдоч Тедди Ринье, Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвили нарын ялагдсантай нь барилдах юм.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж