Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр торгуулийн барилдаанд өрсөлдөгчөө ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Хагас шигшээ барилдаанд манай тамирчин Дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, Гүржийн жүдоч Адам Окруашвилитэй барилдаж, торгуулиар ялалт байгуулав.
Одоо Н.Түвшинбаяр дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Олимпийн хошой, Дэлхийн найман удаагийн аварга, Францын жүдоч Тедди Ринье, Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвили нарын ялагдсантай нь барилдах юм.
С.ЦЭЛМЭГ