ДАШТ: Н.Түвшинбаяр торгуулийн барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Н.Түвшинбаяр торгуулийн барилдаан хийнэ

Үндэсний зөвлөлийн суудлыг улстөрчид өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө нэгийг нөгөөгөөр соливол цус ойртсоор л байх болно.

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдаж буй Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдлаа.

Тэрбээр дөрөвний нэг шигшээ буюу хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2017 оны Екатеринбургийн ‘Их дуулга’-ын аварга, Канкуны Гран-при тэмцээний аварга, Бразилын жүдоч Дэвид Муратай барилдаж, цаг дуусахын өмнөхөн вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээв. Ингэснээр манай тамирчин торгуулийн барилдаанд зодоглохоор болж байна. Түүний өрсөлдөгч нь Дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, Гүржийн жүдоч Адам Окруашвили.

Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр ДАШТ-ий эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны жүдоч Ержан Шынкеевийг цэвэр ялсан билээ. Улмаар Австрийн залуу бөх Стефан Хегиг вазари үнэлгээгээр ялж, шигшээ наймд шалгараад байсан юм.

Шигшээ барилдаан Монголын цагаар 22.00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж