Жүдо бөхийн ДАШТ-ий дэвжээнд Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр шөвгийн наймд шалгарч, хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо.
Дэлхийн аваргын татамид жин өгсөж, +100 кг-ын жинд хүч сорьж буй тэрбээр сая Австрийн залуу бөх Стефан Хегиг вазари үнэлгээгээр ялсан юм.
Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр ДАШТ-ий эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны жүдоч Ержан Шынкеевийг цэвэр ялсан билээ.
Тэрбээр хэсгийн аваргын төлөө 2017 оны Екатеринбургийн ‘Их дуулга’-ын аварга, Канкуны Гран-при тэмцээний аварга, Бразилын жүдоч Дэвид Муратай барилдана.
С.ЦЭЛМЭГ