ДАШТ: Л.Отгонбаатар ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Л.Отгонбаатар ялагдлаа

Албан тушаалыг нь хурааж авах гэхээр тамга тэмдгээ аваад зугтдаг нь тэдний гэм биш зан болжээ.

Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Л.Отгонбаатар хоёрдугаар тойргийн барилдаанд Азербайжаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

-100 кг-ын В хэсэгт сугалаа татсан манай тамирчин эхний тойрогт Азийн аваргын хүрэл медальт, Тажикистаны бөх Саиджалол Саидовыг ялсан. Харин хоёрдугаар тойрогт Шилдэг 16 бөхийн халз барилдааны хошой аварга, Бакугийн “Их дуулга”-ын мөнгөн медальт, Азербайжаны бөх Элмар Гасимовтой учраа таарч, вазари үнэлгээгээр илүүрхэж явсан ч идэвхгүй барилдаан үзүүлсэн үндэслэлээр гурван удаа торгуулж, улмаар дэвжээний шүүгч Азербайжаны бөхөд ялалт өгсөн юм.

Дэлхийн аваргын татамид өнөөдөр Монголын дөрвөн жүдоч барилдсанаас Б.Мөнхтуяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нар ийнхүү тэмцээнээ өндөрлүүлээд байна. Харин Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр +100 кг-ын жинд шөвгийн 16-д шалгараад байна.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж