Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Мөнхтуяа эхний тойргийн барилдаанд ялагдал хүлээлээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д С хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт Нидерландын бөх Тесси Савелкоулстай барилдахаар учраа таарсан юм. Улмаар Бакугийн “Их дуулга”-ын түрүү бөхөд вазари үнэлгээгээр ялагдсанаар энэ жилийн ДАШТ-ийг өндөрлүүлж байна.
С.ЦЭЛМЭГ