Дэлхийн аваргын татамид жин өгсөж, +100 кг-ын жинд хүч сорьж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний ялалтаа авлаа.
Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны жүдоч Ержан Шынкеевийг барилдаан эхлээд хоёр дахь минутад боох мэхээр цэвэр яллаа.
Тэрбээр удаахь барилдаанаа Австрийн залуу бөх Стефан Хегитэй хийнэ.