Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүллээ.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.
Мөн манай тамирчдын хувьд тус гурван насны ангилалын дэлхийн 6 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд нийлбэр дүнгээр илүүрхэж бүх насны ангилалдаа шилдгийн шилдэг болох эхний гурван байрыг дан Монголчууд эзэлж багаараа хошой тэргүүн байрт шалгарлаа.
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр тэргүүлж 4000 гаруй тамирчидтай Дэлхийн чансаанд 2 дугаарт эрэмбэлэгдэхээр болсон байна. Тус тэмцээнд 15 гаруй жил хичээллэж буй Германы тамирчид болох дэлхийн хоёр, Иоханнес Маллов, зургаа Симон Рейнхард нарыг ихэр тамирчид маань ялж олныг гайхашруулж Монголчууд богино хугацаанд асар хурдан хөгжиж шилдэг болохоо баталсан үйл явдал боллоо. Мөн өсвөр насанд Олон Улсын Мастер Э.Лхагвадулам, бага насанд Б.Ариунбилэг аваргалав.
Ингээд Монголын баг тамирчид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур,Солонгос гэх мэт олон арван улсад оюуны спортын 44 дэх тэмцээндээ амжилттай оролцож нийт 685 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.
Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээндээ амжилттай оролцсон багийн бүх тамирчдадаа дахин баяр хүргэе!
Эх сурвалж: network.mn
Зочин 2017-09-02 202.179.2.147
150 tamirchind 90 medali geheer barag neg hund neg medali yum bishuu Gehdee 20 hun ochood 73 iig ni avsan geheer mundag l bna
Зочин 2017-09-02 211.51.206.66
Хят ад гэдэг үг хориотой болоод бх даа яахав дээ
Иргэн 2017-09-02 103.229.122.193
Харин тиймээ тэгвэл мие гээ бүх юмнаас хориголчихмоор юм
Зочин 2017-09-02 211.51.206.66
Монголоос хорин хэдэн тамирчин бусад улс орон энэ спортыг тоох ч үгүй сонирхож хичээллэдэг хэдхэн тамирчнаа л илгээсэн бна шүү дээ Тийм л сүрхий юм бол мат физикээрээ ингээд гараад ир л дээ Чадахгүй л дээ Мат физикээрээ [Хориотой Үг] япон солонгосчууд толгой цохидог Монголчууд сураггүй
Зочин 2017-09-02 211.51.206.66
энэ үхэр монголчууд ташраараа туйлширч бх шив дээ Мундаг бна л даа даанч энэ тэмцээнд чинь 11хэн орны 150хан тамирчин 90 медалийн төлөө өрсөлдсөн гэж бна Бусад улс орон энэ тэмцээнд ямар ч ач холбогдол өгөхгүй манайхан сүр болгоод бна
ЗОЧИН 2017-09-02 103.26.195.130
ЭНЭ ЧИНЬ Л МОНГОЛ ГАЙХАШИГ ШҮҮ ДЭЭ
Зочин 2017-09-02 66.181.177.194
Мундаг
Арван нэгхэн орон уу 2017-09-02 202.9.40.38
Энэ оюуны спорт биш Зүгээр л хобби
suvdaa 2017-09-02 150.129.143.213
Saihan medee duulgasan ta nartaa bayarlalaa Ulam ih amjilt husye Delhiin chihiig dahin dahin deldiilgeere i
Монгол 2017-09-02 202.21.120.146
Дэндүү дээ даанч дэндүү дээ Энэ тэгээд хаана болсон юм бэ
Зочин 2017-09-02 150.129.143.131
Ямар гайхамшигтай юм бэ