-Сонирхолтой газарзүй-
Түүхийн дурсгалт газрууд жуулчдын анхаарлыг ихээр татаж, жилд хэдэн сая хүн тус газруудыг зорин аялж байна. Гэвч жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр олны хөлд түүхийн дурсгалт газрууд сүйдсээр байгаа аж.
10. Египетийн Пирамидууд
Египетийн пирамидууд нь түүхэн дэх хамгийн том барилгуудын тоонд ордог бөгөөд одоо хүртэл Эртний Египетийн иргэншлийн хамгийн том бэлгэ тэмдэг болдог. Ихэнх пирамидууд Хуучны болон Дунд улсын үеүдэд босгогджээ.
9. Ромын Колизей
Колизей амфитеатрыг Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлж, Титийн үед буюу нийтийн он тооллын 72-80 оны хооронд баригдаж дуусчээ. Энд гладиаторуудын ирүүл тулаан, махчин араатнууд хоригдлуудыг хэрхэн идэж байгаа болон мэсчин боолуудын амьтдын эсрэг тулалдаануудыг явуулдаг байв.
8. Ангкор Ват
Камбож улсад орших дэлхийн хамгийн том шашны байгууламж. 12-р зууны эхэн үед баригдсан тус сүм нь түүхийн нугачаанд маш сайн хадгалагдаж үлдсэнээрээ гайхагддаг.
7. Хятадын цагаан хэрэм
Хүн төрөлхтний түүхэн дэх хүний гараар бүтээсэн хамгийн урт хана. 7-р зууны үед хамаарах Хятадын цагаан хэрмийг үзэж сонирхохоор жилд олон сая хүн зорьдог. Дайснуудаас хамгаалах зорилгоор баригдсан урт хэрмэн хана өдгөө тасралтгүй үргэлжлэх жуулчдын хөлд бага багаар сүйдсээр байгаа аж.
6. Ромын Форум
Ромын форум (Forum Romanum) гэж нэрлэгддэг хэдэн багана, арк, барилгын туурь. Энд хүн төрөлхтний түүхэнд нөлөөлсөн олон чухал шийдвэрийг гаргаж байжээ.
5. Жайсалмер
Дундад зууны үед хамаарах Энэтхэгийн эртний хот Жайсалмер нь Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхийн дурсгалт газар. Сүүлийн 10 жилд тус газрын зорих жуулчдын тоо дөрөв дахин нэмэгджээ.
4. Тулум
Эртний майячууд оршин сууж байсан хамгийн том хотуудын нэг бол Мексикийн Тулум юм. Хотыг зорих жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр эртний барилгуудыг зочид буудал, парк, худалдааны төв болгон өөрчлөх нь нэмэгджээ. Түүнчлэн Мексикийн засгийн газраас энд онгоцны буудал барихаар төлөвлөж байгаа аж.
3. Мачу Пикчу
Мачу Пикчу буюу Кечуа хэлээр ‘Хуучин оргил’ хэмээн утгачлагддаг уг газар нь Андийн нурууны өндөрлөгт орших Колумбын өмнөх инкүүдийн хот юм. Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Мачу Пикчу нь инкүүдийн сонгодог архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм.
2. Парфенон
Эртний Грекийн үед байгуулсан Афин хотын шүтээн болсон Афина охин тэнгэрт зориулан байгуулсан сүм. Парфенон сүмийг нийтийн он тооллоос өмнө 438-447 онд барьжээ.
1. Стоунхенж
Стоунхэнж нь Английн Уилтширд оршдог бөгөөд тойрог хэлбэрээр байрлуулсан чулуу, шороон байгууламж юм. Уг байгууламжийг нийтийн он тооллын өмнө 2640 – 2480 оны хооронд байгуулсан гэж таамагладаг ба 3500 жилийн турш ашиглагдсаар иржээ. Нар буцах өдрийн нар мандах үед чулуунуудын зарим нь нэг шугаманд харагддаг.
Б.ТУЯА