Энхийг сахиулагчид энэ сарын 9-нд мордоно

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид энэ сарын 9-нд мордоно

Энхийг сахиулагчид энэ сарын 9-нд мордоно

Цэнхэр дуулгатнууд тун удахгүй эх орноосоо мордох гэж байна. Энхийг сахиулагчид энэ удаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсыг зорино. Монгол дайчид НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS”, “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ. Энхийг сахиулагчид саяхан Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм. Цэргийн багуудын алба хаагчид зургаадугаар дугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд бэлтгэл, сургалтад хамрагдсан байна. Тэд энэ сарын 9-нд эх орноосоо мордоно.

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2005 онд НҮБ-д албан ёсоор цэрэг хандивлан Африкийн Сьерра-Леон улсад цэргийн баг илгээснээс хойш энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Одоогийн байдлаар БНАКУ, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих зургаан ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагч, цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч, штабын офицероор үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.

Д.Цээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж