Даатгуулагчийг эрүүл мэндийн улмаас үүсч болох санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор 40, 45, 50, 55, 60, 65 насны бүх даатгуулагчийг 2017 онд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулахаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шийдвэрлэсэн.
Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны тухайд 50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс нэг багцыг даатгуулагч өөрөө сонгон оношилгоо, шинжилгээнд хамрагдах юм. Нэгдүгээр багц нь даатгуулагчийн элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурал, ходоодны үрэвслийн багц, хоёрдугаар багц нь 1-р багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч булчингийн өвчлөлийг, гуравдугаар багц нь элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурлаас гадна ходоод, умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрыг илрүүлэхэд чиглэгджээ.
Төрийн өмчийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, даатгуулагчдад хөнгөн шуурхай, чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх үүднээс дээрх гурван төрлийн багцын шинжилгээг үзүүлэх хувийн эмнэлгүүд, лабораториудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна.
Т.Мөнх