Трамп Конгрессоос тусламж “гуйжээ”

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

Трамп Конгрессоос тусламж “гуйжээ”

Трамп Конгрессоос тусламж “гуйжээ”
Mandatory Credit: Photo by Evan Vucci/AP/REX/Shutterstock (9896574k) President Donald Trump listens as he meets with Japanese Prime Minister Shinzo Abe at the Lotte New York Palace hotel during the United Nations General Assembly, in New York Trump, New York, USA - 26 Sep 2018

Харви далайн шуурга АНУ-ын зүүн өмнөд эргийн нутгийг дайрснаас Хьюстон хот бүхэлдээ үерт автаж, 50 хүн амь үрэгдэж, их хэмжээний хохирол учруулсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр (2017.09.02) Техас муж улсад дахин очиж, нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрбээр гамшгийн хохирлыг барагдуулахаар холбооны сангийн нөөцөөс 7.85 тэрбум ам.долларын яаралтай тусламжийн санхүүжилт батлуулах саналыг Конгресст тавьжээ. Харин Техас муж улсын захирагч Грег Абботт далайн шуурга, үерийн гамшгийг бүрэн арилгахад 125 тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ пүрэв гаригт Хьюстон хотын зүүн хэсэгт байрлах үерт авсан химийн үйлдвэрт автомашин шатсан байна. Химийн бодис хадгалж байсан найман автомашин галд шатжээ. Техас муж улс нь АНУ-ын газрын тосны бүтээгдэхүүний 30 орчим хувийг үйлдвэрлэдэг юм. Гэтэл үерийн улмаас олон нефть боловсруулах үйлдвэр хаалгаа барьж, өнгөрсөн долоо хоногт АНУ-д шатахууны үнэ 17 центээр өсчээ.

Харви далайн шуурганы хүч суларсан боловч ирэх долоо хоногт Поэрто-Рико, Доминикан, Гаити улсыг дайран өнгөрөх төлөвтэй байна.

Б.ТУЯА

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж