Эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэнэ

Эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэнэ

“Инвест Монголиа 2017” чуулга уулзалт ирэх долоо хоногийн даваа, мягмар гаригт (2017.09.04-05) Шангрила зочид буудалд болно. Чуулга уулзалтаар ОУВС-гийн хөтөлбөрийн ач холбогдол, болон Засгийн газар ГШХО-ыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалалтын таатай орчинг бүрдүүлэх арга хэмжээ авч байгаа эсэх, Монголын эдийн засгийн ерөнхий төлөв байдлын талаар хэлэлцэх юм. Мөн Оюу-Толгойн далд уурхай болон бусад томоохон төслүүдийн үйл явц, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх ач холбогдол, Нүүрсний экспорт, дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох юм.

Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нээж үг хэлнэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн танилцуулгыг хийнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ‘Инвест Монголиа 2017’ хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно.

Д.Цээнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж