Колумбын босогчдын “ФАРК” бүлэглэл ирэх оны парламентын сонгуульд өрсөлдөхөө зарлажээ. Тус бүлэглэл өнгөрсөн баасан гаригт Богота хотын төв талбайд улс төрийн нам байгуулсан баяраа тэмдэглэж, тоглолт зохион байгуулсан аж. Колумбын хувьсгалын зэвсэг хүчин буюу “ФАРК” бүлэглэл өнгөрсөн 2016 онд засгийн газартайгаа гэрээ байгуулснаар олон арван жил үргэлжилсэн дайныг зогсоожээ. Колумбын засгийн газрын босогчдын бүлэглэлтэй хийсэн дайнд 220 мянга гаруй хүн амь үрэгдсэн юм.
“ФАРК” бүлэглэл 1964 онд байгуулагджээ.
Б.Туяа