Серена Уиллиамс ээж боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

Серена Уиллиамс ээж боллоо

Серена Уиллиамс ээж боллоо

АНУ-ын мэргэжлийн теннисчин Серена Уиллимс баасан гаригт (2017.09.01) амаржиж охинтой болжээ. 23 удаагийн “Grand Slam” цомын аварга тамирчин Серена Уиллимс 35 насандаа ээж болжээ.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд “Snapchat”-д зургаа оруулж, хөл хүнд болсноо нийтэд зарласан юм. Тэрбээр Флоридагийн Сэнт-Мэрийн эрүүл мэндийн төвд амаржсан байна.

Серена Уиллимс өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сард “Reddit” сайтыг үндэслэгч Алексис Оханиантай сүй тавьсан юм. Хосууд анх Ромд уулзсанаас хойш нууцаар үерхэж байжээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж