
Энэхүү анхааруулга Японд тус компаний вэбсайтанд нийтлэгдсэний дараа нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, блогуудаар цацагдаж, Nintendo-гийн гурван өдрийн борлуулалтыг хаажээ. Nintendo-ийн Америк дахь салбар хариуцсан ерөнхийлөгч Регги Филс-Эим Нью Йоркод болсон тоглоомын сурталчилгааны өдөрлөгийн үеэр “хэрэв 3D тоглуулагч хараанд сөрөг нөлөөтэй юм бол бусад ийм төрлийн төхөөрөмжүүд ч ижилхэн нөлөөтэй байх байсан” хэмээн хэлж олны дунд тархаад байсан айдсыг намжаасан байна.