БСШУСЯ-ны лаборатори 23 дугаар дунд сургууль энэ хичээлийн жилээс эхлэн герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг шинээр нээж, герман хэлний тэнхимээр бүл нэмж байна. 60 жилийн түүхтэй тус сургууль энэ жил Алтан гадас одонгоор шагнуулж, нэгэн шинэ хэлийг багачуудад багаас нь заадаг болсон зэрэг амжилтаар шинэ хичээлийн жилийг эхлүүлэв.
Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтаараа алдартай тус сургууль 1989 оноос эхлэн орос, япон, солонгос, англи, хятад хэлийг зааж ирсэн бөгөөд энэ хичээлийн жилээс герман хэлний ангийг нээж зургаа дахь шанг татаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтэд ХБНГУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд оролцож, сургалтын гарын авлах бэлэглэсэн юм. ХБНГУ нь хөгжлөөрөө тэргүүлэгч орны нэг төдийгүй герман хэл нь Европын холбооны албан ёсны гурав дахь хэл юм. Монгол хүүхдүүд герман хэл сурснаар ХБНГУ-д бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй авах боломжтой гэдгийг хичээлийн жилийн нээлтийн үеэр тус сургуулийн сургалтын менежер Ц.Цолмонбаатар онцоллоо.
Д.Цэц