Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот болон Буриадын нийслэл Улаан-Үд хотын хооронд нислэгийн чиглэл нээхэд саад бэрхшээл байхгүй гэж ОХУ-ын Тээврийн яам үзэж байгаа гэнэ. Агаарын тээврийн шинэ чиглэл нээх саналыг Монголын талаас тавьсан гэж зарим эх сурвалжид дурджээ.
“Сүхбаатар, Улаан-Үдийн хооронд шинэ чиглэл нээхэд саад бэрхшээл байхгүй гэж би бодож байна. Оросын агаарын тээврийн салбарынханд энэ асуудлыг дуулгаж, ойрын үеийн уулзалтын хэлэлцэх асуудлын тоонд багтаахыг үүрэг болгоно” гэж Оросын Тээврийн сайд Соколов Монголын Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй уулзах үеэрээ мэдэгджээ. Энэ уулзалт Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг бэлтгэх чиглэлээр хийсэн Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын семинарын үеэр болсон байна.
М.Сура
Холбоотой мэдээ