Ерөнхийлөгчид эмэгтэй хүн өрсөлдөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид эмэгтэй хүн өрсөлдөж магадгүй

Ерөнхийлөгчид эмэгтэй хүн өрсөлдөж магадгүй

Ирэх 2018 онд явагдах ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн ЕрөнхийлөгчВладимир Путины өрсөлдөгч нь эмэгтэй хүн байх магадлалтай хэмээн “Ведомости” сонин бичлээ хэмээн РИА-Новости дамжууллаа.

“Ведомости” сонин мэдээллээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ойр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэсэн гэдгээ онцолжээ. Сонинд бичсэнээр сонгуульд 5-7 хүн өрсөлдөнө гэж таамаглаж байгаагийн дотор Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Наталья Великая, Эцэг эхчүүдийн үндэсний хорооны тэргүүн Ирина Волынец, “Справедливая Россия” намын Төв зөвлөлийн гишүүн Ирина Петеляева гэсэн гурван эмэгтэй яригдаж байгаа ажээ.

Мөн телевизийн хөтлөгч Ксения Собчакийн нэр бас дуулдаж байгаа юм. “Ксения Собчак бол орчин үеийн залуу орос эмэгтэйчүүдийн тод төрх. Ухаалаг, олны анхаарлыг татаж чаддаг тэрбээр харин өөрөө ийм сонголт хийх үү гэдэг л сонин байна” хэмээн сонин бичжээ.

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин өрсөлдөх эсэх талаар түүний хүрээллийнхэн мэдээлэл өгөхгүй байгаа.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа эмэгтэй улстөрч өрсөлдөж байсан. Одоогийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфилова 2000 онд өрсөлдөж сонгогчдын 1,01 хувийн санал авсан бол 2004 онд Ирина Хакамада өрсөлдөж 3,84 хувийн санал авч байсан юм.

А.ТУЛГА

Эх сурвалж: РИА Новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж