Ховдын Жаргалантад тарвага өвчсөн иргэн өвджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

Ховдын Жаргалантад тарвага өвчсөн иргэн өвджээ

Ховдын Жаргалантад тарвага өвчсөн иргэн өвджээ

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт тус сумын харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/ тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байна. Мэдээллийг тус аймгийн ЗӨСТ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт хүргэсэн байна. Хэргийн улмаас Ховд аймгийн Засаг даргын А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, наймдугаар сарын 26-наас хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэнийг аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна.

Т.Мөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж