Жүдо бөхийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 90 кг-д өрсөлдөж буй ОУХМ Г. Алтанбагана Германы Дэвид Текичийг цэвэр ялснаар шигшээ наймд үлдлээ. Одоо тэрбээр ‘А’ хэсгийн аваргын төлөө Сербийн жүдоч, 2017 оны Европ тивийн аварга Александар Кукольтой хүч үзнэ.
Г.Алтанбаганын хувьд энэ барилдааны өмнө эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Беларусын тамирчин Яхор Варапаеуг вазари үнэлгээгээр, дараа нь Швейцарийн жүдоч Кирил Гроссклаусыг торгуулиар ялсан билээ.
Б.ЭНХ