Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ-ий 90 кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана ээлжит учраагаа ялснаар шөвгийн 16-д шалгарлаа.
Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Беларусын тамирчин Яхор Варапаеуг вазари үнэлгээгээр, улмаар сая Швейцарийн жүдоч Кирил Гроссклаусыг торгуулиар яллаа. Г.Алтанбагана дараагийн барилдаанаа Германы бөх Дэвид Текичтэй хийнэ.