Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана эхний ялалтаа авлаа.
90 кг-ын жингийн А хэсэгт эхний тойрогт хийлсэн тэрбээр хоёрдугаар тойргийн барилдаанд Беларусын тамирчин Яхор Варапаеутай барилдаж, вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө буулган авлаа.
Түүний дараагийн өрсөлдөгч нь Швейцарийн бөх Кирил Гроссклаус.