Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.09.01/ Нийслэлийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургууль 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын тусгай зургаан сургууль үйл ажиллагаа явуулна. Түүний нэг болох 29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг, нийслэлээс сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг элсүүлэн сургадаг бөгөөд тэдгээрийг дотуур байранд амьдрах орчин нөхцөлөөр ханган, бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн анхан шатны боловсрол олгож байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд нийт 311 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн хоёр бүлэгт 17 сурагч шинээр элсэн орж байна.
Хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд БСШУС-ын сайдын 2017 оны “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195 тоот тушаалын 4 дүгээр заалтын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын тусгай хэрэгцээт боловсролын сургалт хариуцсан арга зүйч, 29 дүгээр тусгай сургуулийн захиргаа, НХХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дохионы хэлний багш нар хамтран 10 өдрийн дохионы хэлний сургалтыг 2017-08-21-2017-08-27-ыг дуустал хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Тус сургалтад нийт тус сургуулийн багш, удирдлага, сургалтын дэмжих ажилтнууд нийт 81 хүн хамрагдсан. Сургалтын санхүүжилт болох 15,0 сая орчим төгрөгийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт санхүүжүүлсэн. Тус дохионы хэлний эрчимжүүлсэн сургалтаар хичээл тус бүрт түлхүү, өргөн хэрэглэгдэх түлхүүр үгсийг дохионы хэлээр хэрхэн илэрхийлэх чадвар эзэмшүүлснээр тухайн сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын дохионы хэлний чадварт тодорхой ахиц гарсан юм.
Мөн Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
116-р тусгай сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль юм. Тус сургууль нь 1964 онд үүсгэн байгуулагдан өнөөг хүртэл 53 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд нийт 311 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн хоёр бүлэгт 17 сурагч шинээр элсэн орж байна. Суралцагчдын 36 хувь нь бүрэн хараагүй, 64 хувь нь сул буюу үлдэгдэл хараатай хүүхдүүд суралцаж байна.
Тус хичээлийн жилийн нээлтийн үеэр Австрали Улсын Элчин сайдын яамны 25,0 сая төгрөгний санхүүжилтээр шинээр байгуулагдсан “Хөдөлгөөн, орон зайн баримжаа олгох” кабинетыг нээх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус кабинет нь харааны бэрхшээлтэй суралцагчдын онцлогт нийцсэн хөдөлгөөн орон зайн баримжаа, ахуйн баримжаа, ахуйн дадал хэвшил олгох, чадвар эзэмшүүлэхэд зориулалтаар байгуулагдсан юм. Түүнчлэн Австрали Улсын Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Боловсролын цонх нээлттэй мэдээллийн төв” ТББ нь тус сургуулийн хичээлийн 23 ангийн самбар, самбарын гэрэл 160 ширхэг ширээний гэрлийг хийж сурагч бүр ширээний гэрэл хэрэглэх боломж бүрдүүлсэн байна.
Холбоотой мэдээ