Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүллээ

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүллээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ‘Зорчигч тээврийн нэгтгэл’-ээс нийтийн тээврийн стандартыг мөрдөхөд анхаарч жолооч нарыг цагаан цамц, цэнхэр хантаазаар жигдрүүлэн, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс автобусны гадна дотно цэвэрлэгээг бүрэн хийж, суудлын бүрээсийг солилоо. Мөн эрдэм ном сурахаар ээж аавдаа хөтлүүлэн сургуулийн босгоор алхан орж буй багачууд, оюутан сурагчиддаа “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, ажилтнуудаас “Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээг автобуснуудын урд байршуулав.

Энэ хичээлийн шинэ жилд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дэргэдэх “Бүтээлч багачууд” цэцэрлэгт нийт 150 хүүхэд элсэн орж суралцаж байна. Хүүхдүүддээ эрдэм номдоо шамдан суралцах,сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг ерөөж , эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсье гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж