“Ховд” голын усанд осолдсон алба хаагчдыг эрэн хайх ажиллагааг шуурхай, амжилттай зохион байгуулан ажилласан Онцгой байдлын албаны алба хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө-3” хүндэт тэмдгээр шагнасныг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад гардуулан өглөө.
Тус эрлийн үйл ажиллагаанд Онцгой байдлын албанаас ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги болон Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй алба хаагч ажилласан юм.
Эрэн хайх ажиллагааг Оросын тохой гэдэг газраас Нуурын хөвөө хүртэл нэг талдаа 18 км зохион байгуулж 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 14 цаг 12 минутанд эхний хүнийг осолдсон газраас 80 метр зайд, 3 метр гүнээс Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн усчин аврагч ахлах ахлагч Ч.Анхбаяр олсон байна.
Мөн 15 цаг 02 минутанд осолдсон газраас 200 метр зайд, 5 метрийн гүнээс мөн тус газрын Эрэн хайх аврах ангийн усчин аврагч, ахлах ахлагч Ч.Анхбаяр, аврагч, жолооч, ахлагч С.Мөнхбат осолдсон цэргийн алба хаагчдыг тус тус олж Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагуудад хүлээлгэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ