Башар аль-Ассад исламын шашны мөргөлд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

Башар аль-Ассад исламын шашны мөргөлд оролцжээ

Башар аль-Ассад исламын шашны мөргөлд оролцжээ

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад баасан гаригт Дамаск хотын гадна  исламын шашны Эйд аль-Адха баярын өглөөний мөргөлд оролцсоныг төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Сирид 2011 оны гуравдугаар сард ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгах бослого тэмцэл эхэлснээс хойш тэрбээр олон нийтийн өмнө тоотой хэд гарсан юм.

Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөөх тэмцэл удаан хугацаанд үргэлжилж, олон мянган хүн амь үрэгдэж, хэдэн сая хүн орон гэрээ орхин дүрвэсэн юм. Түүнчлэн Сирийн дотоодын зөрчил мөргөлдөөний хажуугаар Исламын улс гэх хэт даврагчдын бүлэг газар нутгийн нэлээдгүй хэсэгт хяналтаа тогтоосны эсрэг АНУ болон ОХУ тэргүүтэй олон улс агаараас цохилт өгч байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж