Д.Отгондалай өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

БОКС - ДАШТ 2017

Д.Отгондалай өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно

Д.Отгондалай өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно

Гавьяат тамирчин Д.Отгондалай өнөөдөр Хамбургийн рингэнд дэлхийн аваргын хагас шигшээ шатанд өрсөлдөнө.

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 60 кг-ын жинд тоглож буй Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай наймдугаар сарын 29-ний шөнө дөрөвний нэг шигшээд Венесуэлийн тамирчныг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм. Улмаар өнөө шөнө медалийн өнгөө хувиргах тулаанд франц боксчин Софиан Омиятай тулалдах гэж байна.

Д.Отгондалай өмнө нь Риогийн олимпийн рингэнд мөнгөн медалийн төлөөх тоглолтод түүнд ялагдаж байсан. Энэ удаад даагаа нэхэх тулаан хийх гэж байна.

Энэ жилийн ДАШТ-д Монголын ширэн бээлийтнүүд дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдсанаар тэмцээнээ дуусгасан билээ.

Харин Д.Отгондалай ДАШТ-ий эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар Венесуэлийн боксчныг ялснаар шилдэг дөрөвт тунаж үлдсэн юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж