Гар утас үйлдвэрлэгч Sony Ericsson компаний ашиг 2010 оны эцсийн байдлаар төлөвлөж байсан хэмжээнд хүрээгүй байна. Шведийн Ericsson болон Японы Sony корпорацийн хамтын хөрөнгө оруулалттай Sony Ericsson компани 2010 онд 1,82 тэрбум еврогийн борлуулалт хийж, 79,7 сая еврогийн ашиг олно хэмээн урьдчилан төлөвлөж байсан ч, оны эцсийн байдлаар 1.53 тэрбум еврогийн борлуулалт хийж, 35 сая еврогийн ашиг олсон бөгөөд төлөвлөгөөндөө хараахан хүрсэнгүй.
Шинэ бүтээгдэхүүний хомсдолтой байдал нь компаний ашиг, орлого буурах гол нөхцөл болсон гэж Sony Ericsson-ийн Гүйцэтгэх захирал Бэрт Норбэрг тайлбарлаж байна. Харин 2011 онд гар утасны зах зээлд Sony Ericsson-ийн борлуулалт аажмаар өсөх эерэг хандлагатай байгаа тухай тус компани мэдэгджээ.
Б. Энхцэцэг