Немцүүд гэрлэх нь цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Немцүүд гэрлэх нь цөөрчээ

Сүүлийн 30 жилийн дотор гэрлэх хүсэлтэй германчуудын тоо хоёр дахин цөөрсөн байна гэж Deutsche Welle сонинд бичжээ. Хүн ам зүйн холбооны албаны мэдээгээр Германд амьдарч байгаа залуу  эмэгтэйчүүдийн гуравны нэг нь хэзээ ч хүнтэй суухгүй гэнэ. Эрчүүдийнх нь дунд энэ үзүүлэлт илүүтэй 40 хувь хүрч байна.  Гэрлэхгүй байх гол шалтгаан нь ажил хөдөлмөр олоход хүнд байгаагаас үүдэлтэй ажээ. Уламжлалт гэр бүлийн харьцаанаас илүүтэйгээр германчууд хамтран амьдрахыг эрхэмлэх болсон байна. Мөн өрх толгойлсон ганц бие хүмүүсийн тоо ч өсч байгаа гэнэ. Мөн нэг гэрийн хэн нэг нь өөр хотод ажил олж амьдарч байгаагийн улмаас гэр бүл салж сарних нь их болсон байна. Тийм гэр бүлийн дундаж нас нь зургаан жил гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж