Хятадын дарга Си Жинпин зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ли Зуоченыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Хан Вэйбуог томилжээ. Энэ нь есдүгээр сарын дундуур болох Хятадын эрх барих Коммунист намын их хурлын өмнөх том халаа, сэлгээ болов.
Хан Вэйбуо нь өнгөрсөн долдугаар сард Өвөр Монголд болсон цэргийн жагсаалыг удирдан ажилласан аж. Тус жагсаалыг Хятадын дарга Си Жинпин үзэж сонирхсон бөгөөд Ардын Чөлөөлөх армийн 90 жилийн ойгоос хойших томоохон жагсаал болжээ. Тэрбээр өмнө нь цэргийн төв театрын даргаар ажиллаж байсан аж.
Харин Ли Зуочен нь 1979 оны хилийн дайнд Вьетнамд байлдаж явсан тулааны туршлагатай цөөн хэдэн цэргийн дарга нарын нэг аж.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА
Холбоотой мэдээ