Цагдаагийн байгууллагаас иргэдэд ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагаас иргэдэд ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохгүй

Цагдаагийн байгууллагаас иргэдэд ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохгүй

2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын 2017 оны долдугаар сарын 21-ний өдрийн А/195 тушаалаар ‘Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам’-ыг гаргаад байгаа юм.

Энэхүү журамд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтална гэж заажээ.

Мөн тус журмын 6.1-д мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна.

‘2013 оны А/12, 2016 оны А/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, 2017-09-04 ний өдрөөр тасалбар болгож, цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохоо болилоо.

Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүдийг хүргүүлэн ажиллаж байгаа юм.

Иймээс иргэд та бүхэн ажилд томилогдох, визанд орох гэх мэт цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндсэн шаардлагуудынхаа нэг болгож байсан үйл ажиллагааг 2017.09.04-ээс таслан зогсоохоор болсон байна.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж