2017-2018 оны хичээлийн жилийн боловсролын эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, сургалтын агуулга, арга зүйг суралцагчдад мэдлэгт суурилсан цогц чадамж эзэмшүүлэх чиглэлээр боловсронгуй болгох, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих, сургалтын орчныг сайжруулах, их сургуулиудын судалгаа, шинжилгээний ажлын чадамжийг нэмэгдүүлэх замаар боловсролын чанарт бодиттой ахиц гаргахад чиглэгдэх болно.
- Тогтвортой хэрэгжих бодлогын чиглэлийг нарийвчилна. Өнгөрсөн хорь гаруй жилд боловсролын салбарт хийсэн шинэчлэл, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг шинжлэн дүгнэж, туршлага, сургамжид тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны удирдамжийн баримт бичгүүдийг цэгцлэн нэг мөр ойлгомжтой болгоно
- Багшийн хөгжилд суурилсан тогтолцооны шинэчлэл хийнэ. “Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас” уриан дор багшийн хөгжлийг дэмжих, багш мэргэжлийн үнэ хүнд, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд төр засгаас анхаарахын зэрэгцээ, эцэг эхчүүд, байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлж, 2018 оныг “багшийн жил” болгон зохион байгуулна.
- Их сургуулиудын судалгааны чадамжийг бодитой нэмэгдүүлнэ. Дээд боловсролын байгууллагын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, чадамжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын болон бусад арга хэмжээг авах. Багш нарын судалгаа хийх чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх.
- Сургалтын чанарыг хүмүүжил, ёс суртахууны төлөвшилтэй нягт хослуулан сайжруулна. Суралцагчдын сурлагын чанарт анхаарахын зэрэгцээ тэдний хүмүүжил, ёс суртахууны төлөвшлийг сайжруулах энэ чиглэлээр сургалтын төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулна
- Тодорхой эрх мэдлийг боловсролын байгууллага, хамт олонд шилжүүлж бие даан санаачлагатай ажиллах боломжийг өргөтгөнө. Сургууль, цэцэрлэгийн багтаамжийг цаашид нэмэгдүүлэх, сургалтын орчны ариун цэвэр, аюулгүй байдал, тав тухыг сайжруулах чиглэлээр санхүүд хөрөнгө оруулалтын зохистой менежментийг хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: БСШУСЯ
Холбоотой мэдээ