58 дугаар сургуулийн нэгдүгээр ангид 458 хүүхэд элсэн оржээ

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

58 дугаар сургуулийн нэгдүгээр ангид 458 хүүхэд элсэн оржээ

58 дугаар сургуулийн нэгдүгээр ангид 458 хүүхэд элсэн оржээ

Улсын тэргүүний эрдмийн хөтөч-58 дугаар сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, шавь нараа угтан авлаа. Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар оролцлоо. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль өнгөрсөн хичээлийн жилд 2900 сурагчтай хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 3200 хүүхэд суралцах юм. Нэгдүгээр ангид 458 сурагч элсэн орсон байна.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү сурагчид болон багш нарт сурлагын болон ажлын амжилт хүсээд бяцхан хүүхдүүдийг хүн чанартай, хүсэл зорилготой, зөв хүн болон төлөвшихийг ерөөлөө.

Тус сургуулийн хамт олон 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн материаллаг баазыг нэмэгдүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, багшийн хөгжлийн дэмжих, “Би Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн зорилтуудыг өмнөө тавьжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж