Д.Сумъяагийн аав: Миний охин нэг ч өдөр бэлтгэлээ таслаагүй

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

NEWPLUS

Д.Сумъяагийн аав: Миний охин нэг ч өдөр бэлтгэлээ таслаагүй

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа жүдо бөхийн Дэлхийн аварга болж, элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн.

Японы жүдоч Цүкаса Ёшидатай 13 минут аваргын төлөө барилдахад түүнд амар байгаагүй.

Охин нь дэлхийн аварга болсны маргааш бид Д.Сумъяагийн аавтай уулзахаар зорьж очлоо. Эгэл жирийн энэ аав хувийн засварын газартаа өдөр бүр хийдэг ажлаа хийн угтсан юм.

Сумъяагийн аав Баянбүрдээс Цагаан байр явах замд дугуй засварын газар ажиллуулдаг. 2002 оноос хойш 15 жил энэ ажлаа хийж байгаа бөгөөд “Одоо байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Улаанбаатарын жолооч нар намайг мэдэх байх, герман технологиор засвараа хийдэг учир олон хүн ирдэг” хэмээн сонирхуулав.

Сумъяа дунд сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуульд суралцаж байсан. Хичээл, спорт хоёрынхоо аль нэгийг сонгох шаардлагатай болсон тул сургуулиа орхин, бэлтгэлдээ илүү анхаарсан” гэж түүний аав М.Доржсүрэн ярьсан юм.

Охиноороо бахархан Монголдоо ирэх өдрийг хүлээн суугаа аав М.Доржсүрэнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж