Хятадтай тагнуулын мэдээлэл солилцоно

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

Хятадтай тагнуулын мэдээлэл солилцоно

Ухаантай эмэгтэй хүн нас явах тусам үзэсгэлэн гоо нэмдэг гэж үг бий. Үнэн бололтой юм.

Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон Хятадад айлчлах үеэр хоёр орны хооронд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулжээ. Хятадын ерөнхийлөгч Си Жинпин пүрэв гаригт Тажикстаны ерөнхийлөгчтэй “Иж бүрэн түншлэлийн гэрээ” байгуулсан байна. Тэд терроризм, шашны хэт туйлшрал, салан тусгаарлах заналхийлэл, олон улсын гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж, тагнуулын мэдээллээ солилцох гэрээ байгуулжээ.

Хятад улс нь Төв болон Зүүн Өмнөд Азийн холбосон бүс, зам санаачилгаа хэрэгжүүлэх хүрээнд бүс нутгийн терроризм, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байгаа аж. 2001 онд байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны гишүүн хоёр орон батлан хамгаалах, аюулгүй байдлын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард Хятадын засгийн газраас Афганистаны хилийн дагуу харуулын цэг барих ажлыг санхүүжүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж