АНУ-ын төрийн департментаас Сан-Франциско хот дахь ОХУ-ын Консулын газар болон Нью-Йорк, Вашингтон дахь худалдааны төлөөлөгчийн газрыг хаах захирамж гаргажээ. Консулын газрын үйл ажиллагааг бямба гариг гэхэд зогсоохыг даалгасан байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай утсаар холбогдон хоёр орны харилцаанд зөрчил нэмэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Өмнө нь, ОХУ дахь АНУ-ын 755 дипломат албаны ажилчдыг есдүгээр сарын 1-ны дотор нутаг буцахыг ерөнхийлөгч Владимир Путин зарлигдсан юм. Энэ нь АНУ-аас ОХУ-ын эсрэг шинэ эдийн засгийн хориг арга хэмжээ авсны хариу арга хэмжээ байсан юм. АНУ-аас Крым хойгийн маргаан болон Цагаан ордны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсонд буруутган ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьжээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА