Сүхбаатар аймаг 219 мянгат малчинтай

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймаг 219 мянгат малчинтай

Сүхбаатар аймаг байгуулагдсанаас хойшхи 69 жилд  2010 оны өрхийн тоо, нийт малын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ.

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээгүй байсан 1989 онд Баяндэлгэр, Түвшинширээ сумд говийн бүсэд хамаарч, нэгдлийн гишүүн өрхийн амины малын тооны дээд хязгаар нь 100 толгой, бусад сумдынх 75 толгой, хөдөөгийн сумдын ажилчин, албан хаагчдын амины малын дээд хязгаар 50 толгой, аймгийн төвийнх 17 толгой мал байсан бөгөөд аминдаа малтай өрх 8312 байсан бөгөөд аминдаа малгүй нэгдлийн гишүүн өрх 149 байсан гэсэн тоон судалгаа байгаа аж. Харин зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж мал хувьчлагдсанаар дээрх хязгаар үгүй болж амины малтай өрхийн тоо өсч,өнгөрсөн оны байдлаар 219 мянгат малчин өрхтэй болжээ. 

Аймгийн мал сүүлийн 40 жилд бараг хоёр дахин өссөний дотор Баруун-Урт сум гэхэд 1970 онд 348 толгой малтай байсан бол 2010 онд 521 дахин өсч, 181.4 мянган толгой малтай болсон байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж