Каспийн тэнгис ширгэж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

Каспийн тэнгис ширгэж байна

Монгол Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох Үндэсний номын сангийн барилгыг 1951 онд барьжээ. Одоогоор гурав гаруй сая төрлийн ном хадгалагддаг Үндэсний номын сангийн барилга багадаж байгааг мэргэжилтнүүд анхааруулав

Сүүлийн 20 жилийн туршид Каспийн тэнгис эрчимтэй ширгэж байна гэдгийг Техасын их сургуулийн сансар судлалын төвийн эрдэмтэд тэмдэглэв. Дэлхийн дулаарлаас болж Каспийн тэнгисийн усны төвшин жилдээ долоон сантиметрээр багасч байна. Хэрвээ дахиад нэг метрээр багасвал түүхэнд байгаагүй хэмжээний бага устай тэнгис болох эрсдэл тулгарчээ.

Судалгаанаас үзэхэд, 1979-1995 оны хооронд Каспийн тэнгисийн усны төвшин жил бүр 12 сантиметрээр нэмэгдэж байв. Гэвч 1996 оноос усны төвшин нь 1.4 метрээр огцом буурч эхэлжээ. Энэ үед Каспийн тэнгисийн гадаргын жилийн дундаж температур ойролцоогоор 1 ° C-аар нэмэгдсэн байна. 

Энэ бол цаг уурын өөрчлөлтийн үр дүн гэж судалгааны баг тайлбарлалаа. Үүнд хамгийн их өртөж буй хэсэг бол Каспийн тэнгисийн хойд хэсэг болох ОХУ болон Казахстаны нутаг дэвсгэрт байрлах хэсэг аж. Энэ хэсэгт усны гүн таван метрээс илүү хэтрэхгүй байгаа юм байна. Хэрвээ энэ байдал цаашид хадгалагдвал Каспийн тэнгисийн хойд хэсэг 75 жилийн дараа ширгэх эрсдэлтэй байна.  

Ц.УРАН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж