
Их Британийн төлөөлөгчид хуралд оролцохоосоо өмнө пүрэв гаригийн орой Окландын дайнд үрэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөх болно. Их Британийн Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга Шинэ Зеланд улсад сүүлийн 18 жилийн хугацаанд анх удаа айлчилж байгаа нь энэхүү айлчлалын нэгэн онцлог болж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр талууд нийтлэг ашиг сонирхлын үүднээс улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын асуудлын талаар хэлэлцэх юм. Шинэ Зеланд болон Их Британи улс нь удаан хугацаанд, найрсаг, дотно харилцаатай байж ирсэн бөгөөд энэ удаагийн айлчлалд ялангуяа Шинэ Зеландын тал ихээхэн ач холбогдол үзүүлж байна.
Б. Энхцэцэг