ЗГ-ын асуудлаар гишүүд юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

ЗГ-ын асуудлаар гишүүд юу хэлэв?

ЗГ-ын асуудлаар гишүүд юу хэлэв?

Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг асуудлыг дэмжихгүй гэдэг санал гаргасан билээ. Гэвч УИХ-аар батлагдаж байж эцсийн шийдвэр гарах тул гишүүдийн байр суурийг тодрууллаа.


-УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Би бол Засгийн газрыг огцруулах цаг нь болоогүй гэж бодож байна. МАН-д ард түмэн итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Тиймээс Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.


-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс шинэ Засгийн газар байгуулаад шинэ бодлого боловсруулах нь зүйтэй. Тогтвортой байна гэдэг нь засаг, төрийн бодлого тогтвортой байхыг хэлдэг. Түүнээс Гарамжав тэр сандал ширээн дээр суугаад бай гэсэн үг биш. Гарын үсэг зурсан гишүүдээс сайд болох гэсэн нэг ч гишүүн байхгүй. Бүгд шударга ёсны төлөө, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө, концессын гэрээ эрх тэгш байгаасай гэж хүссэндээ нэгдсэн. Түүнээс сайдын суудлын төлөө ямар ч гишүүн гарын үсэг зураагүй.


-УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

-Засгийн газар тогтвортой байх ёстой. УИХ-ын гишүүд юу хүсч байгаа нь чухал биш, ард түмний хүсэлтээр бид ажиллах ёстой. Тиймээс Засгийн газар болоод эдийн засаг тогтвортой байх ёстой.


-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Зарим гишүүн огцруулах асуудлаас буцсан гэх мэдээлэл цацагдаад байна. УИХ-ын гишүүд гарын үсгээсээ буцаагүй, байр суурьтаа хатуу зогсоно. Эндээс ямар гарц олдох вэ гэж бид ярилцаж байна. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдөх байдлаар 31 гишүүн гарын үсэг зурсан байхад Ерөнхий сайд өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зүйтэй.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж