Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ

Саяхан Францийн “Closer” сэтгүүлээс Хунтайж Уильямийн гэргий Кейтийн цээж нүцгэн биеэ шарж буй гэрэл зургуудыг нийтэлсэнээр багагүй шуугиан дэгдээсэн бөгөөд тус сэтгүүлд хуулийн арга хэмжээ авахуулахаар зарга үүсгээд буй юм.

Унгарын Дэлхийн аваргын татамигаас Монголын жүдочид ээлжит медалиа хүртлээ. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Хятадын жүдоч Ян Жуньсяг барилдааны хоёр дахь минутад цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.

Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон юм. Улмаар торгуулийн барилдаанд Бразилын жүдоч Кейтлин Куадрос ялж, медалийн төлөө өмнөд хөршийн тамирчныг буулган авлаа.

Монголын жүдочид ийнхүү өнөө жилийн ДАШТ-ээс тав дахь медалиа хүртэж байна.

 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж