Санчир гаригийн агаар мандал ба цагирагуудынх нь хоорондуур хийж байгаа Cassini аппаратын тусламжтайгаар гаригийн цагираг ойролцоогоор 100 сая жилийн настай гэж тогтоож өгчээ хэмээн BBC News мэдээлэв.
Автомат станцаас авсан мэдээлэл эрдэмтдэд цагирагийн насыг тодорхойлох боломжийг өглөө. Хийн нүсэр гаригийн цагиргууд нь нэг эсвэл хэд хэдэн сансрын биетийн задралаас үүдэлтэй ба цагираг нь жижиг бага бол нас нь залуу гэж эрдэмтэд үзлээ. Гаригийн дагуулуудаас аль нэг нь 100 сая жил орчмын өмнө задарчээ.
Өмнө нь эрдэмтэд Санчир гаригийн цагиргуудын насыг 4,5 тэрбум орчим жил гэж үзэж иржээ. 2017 оны эхээр далайтай Энцелад гэх гаригийн дагуулын насыг 100 сая жил гэж тогтоосон байлаа.
Cassini станцын нислэгийн гол зорилго нь Санчир гариг, түүний цагирагууд ба гаригийн хамгийн том дагуул Титаныг судлах явдал байлаа. Станцыг 1997 оны аравдугаар сарын 15-нд хөөргөсөн ба 2004 оны долдугаар сарын 1-нд гаригийн тойрог замд оржээ. Тэр жилийнхээ арванхоёрдугаар сарын 25-нд станцаас Huygens зонд салан Титаны гадрага дээр буужээ. Cassini одоо Санчирын агаар мандалд аажмаар орж байгаа ба есдүгээр сарын 15-нд устгагдахаар төлөвлөгджээ.
NASA өөрийн Cassini аппаратын сүүлчийн нислэг ямар байх Grand Finale гэсэн зурмал бичлэгийг 02:05 минутын роликаар үзүүлсэн байна. Түүний аяны төгсгөлд станц нь хийн аварга гариг ба цагирагуудын хоорондуур 22 нийлэгийг дөрөвдүгээр сарын 26-наас хийэ байгаа ба есдүгээр сарын 15-нд апарат эвдрэн задарч Санчир гаригийн агаар мандалд “живэх” юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ