Ирээдүйн ухаалаг машиныг харуулав

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Ирээдүйн ухаалаг машиныг харуулав

Ирээдүйн ухаалаг машиныг харуулав
smart vision EQ fortwosmart vision EQ fortwo

Smart компани Франкфуртын авто салонд зориулан  Vision EQ Fortwo машиныг бүтээжээ. “Ирээдүйн хотын машин” гэж нэрлэсэн анхдагч загварт жолоо, гишгүүр байхгүй ба урд талын том дэлгэцнээ элдэв мэдээлэл гарч байхаар бүтээгджээ.

Компани ирээдүйн машиныг хэрхэн харж буйгаа энэ загвараар харуулж байгаа юм. Машинуудыг  автомобилийн  инженерүүдийн нийгэмлэгийн (SAE) “тав дахь төвшний” гэж нэрлээд байгаа   автомат удирдлагаар тоноглох бөгөөд  машинд хүний оролцоо хэрэггүй байх юм.  Удирдагыг гар утсаар буюу дуугаар явуулах тохиргоотой байх гэнэ.

Vision EQ Fortwo загварын урт нь 2699 миллиметр,  өргөн нь 1720 миллиметр, өндөр нь 1535 миллиметр. Энэ загварын хэмжээ нь үйлдвэрийн дамжлагын Fortwo гэх гурав дахь  үеийн машинаас 50 миллиметраар өргөн, 25 миллиметраар намхан  ажээ.

Ухааалаг машин нь арын тэнхлэгийн цахилгаан хөдөлгүүр ба 30 киловатт-цагийн эзэлхүүн бүхий аккумлятороор тоноглогдоно. Цэнэг багассан үед машин өөрөө цэнэглэх станцад очин индукцийн системээр холболтгүйгээр автоматаар цэнэглэгдэж байх юм.

«Смарт» компани, ирээдүйн ситикарууд каршерингийн хөгжилтэй системээр ажиллуулах бөгөөд түүнийг түрээслэхэд цаг  зарцуулах эсвэл хайх шаардлага гарахгүй гэнэ.  Ирээдүйд ийм машин нь  “захиалагчид” өөрсдөө очиж байх гэнэ.  Машинаа олоход урд талын дэлгэц дээр таны нэр гарсан байх ёстой.

2025 он гэхэд каршерингийн  системээр үйлчлүүлэгчдийн тоо дэлхийн хэмжээнд 36,7 сая хүн болох төлөвтэй байна. Энэ цагаар л анхны ийм машинууд зах зээлд бүрнээр гарч ирэх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж