Диана гүнжийн үхлийн талаар илэн далангүй ярина

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Диана гүнжийн үхлийн талаар илэн далангүй ярина

Диана гүнжийн үхлийн талаар илэн далангүй ярина

Диана гүнжийн нас барсны 20 жилийг тохиолдуулан хаантны гэр бүлийнхэн илэн далангуй ярилцлага өгчээ.

Наймдугаар сарын 31-нд Дина гүнж нас барснаас хойш 20 жил өнгөрлөө.  NBC телевиз энэ өдөр удаан хүлээсэн Diana 7 days нэртэй “хүмүүсийн сэтгэлийг эзэмдэгч хатан хааны” тухай баримтат киног үзүүлжээ. Өмнө нь киног бүтээгчид гүнжийн ойр дотныхон, найз нөхөд нь түүний амьдралын нууц, үхлийнх нь талаар нээн ярина гэж  хэлж байлаа. Тухайлбал, Дианагийн хоёр хүү  эхийнхээ үхлийн мэдээг хэрхэн сонссоноо ярьсан байв.

«Эцэг эхийн хувьд  хэн нэгэн нь  нөгөөгөө байхгүй болсныг  хүүхдэд хэлэх нь хамгийн ээдрээтэй зүйлийн нэг байх. Хэрхэн хэлдгийг ч би мэдэхгүй. Бидний эцэг тэр цагт  бидэнтэй  цуг байж биднийг хамгаалж халамжилж байсан юмТүүнд маш хүнд байсан, энэ мэдээ түүнд ч гэнэтийн цохилт болсон юм. Тэр гашуудалд автсан байлаа» гэж жонон Гарри ярьжээ. Тэр үед Дианагийн бага хүү 12-той, том хүү нь 15-тай байсан юм.

«Би түүнд итгээгүй, хүлээн авч чадахгүй  байсан юм. Гэхдээ гунигт автсан гэмээргүй байсан. Хэн нэгэн тийм насанд үүнийг мэдрэх м боломжгүй гэж би бодохгүй байна » хэмээн Гарри нэмэн хэлжээ.

Уильям эхийнхээ үхлийг мөн л тэгж хүлээн авсан гэжээ. «Миний санаж буйгаар, би юугаа ч ойлгож мэдрэхгүй, хөшчихсөн байлаа. Толгой минь эргэж байв. “Яагаад би? Яагаад? Энэ бүгдийг эдлэх ямар нүгэл би хийсэн бэ?” гэж би өөрөөсөө асууж байлаа» гэж Уильям  ярьжээ.

Кембрижийн герцог нэмэн хэлэхдээ тэдний эмээ II Елизавета хөвгүүдийн хамгаалах үүднээс  ордноос бүх сонин хэвлэлийг хураалгасан гэлээ.

Энэ баримтат киноны дэлхийн нээлт өнөөдөр болж байна. Есдүгээр сарын 1-нд энэ кино гүнжийн амьдралын талаар бидэнд дэлгэрэнгүй танилцуулах нь лавтай.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж