Japan Tobacco хөгжиж буй орнуудыг тамхиар дарна

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Japan Tobacco хөгжиж буй орнуудыг тамхиар дарна

Japan Tobacco хөгжиж буй орнуудыг тамхиар дарна

Тамхины компаниудын ихэнх утаагүй бүтээгдэхүүн гаргахын төлөө улам их анзаарч дэлхийн тамхины эсрэг журам горим өөрчлөгдсөнтэй тэмцэн амь гарахад анхаарах болсон цагт Winston ба Camel тамхины япон үйлдвэрлэг илүү бага технологийн стратегийг барин янжуураа хөгжиж буй зээлд гаргах бодлоготой байна гэж Bloomberg бичжээ.

Дүгнэлтээр, дотоодын зах зээл нь 2021 он хүртэлх 10 жилд 27 хувиар багасах Japan Tobacco Inc. компани Зүүн өмнөд Азийн хоёр дахь өрсөлдөгчөө худалдан авна гэж өнгөрсөн мягмар гаригт мэдэгдлээ. Ийнхүү япончууд хүн ам нь өсч буй, тамхи таталтын хурд ихтэй, тамхины үнэ хямд  тэр бүс нутагт өөрийн бизнесийг өргөжүүлэхээр шийджээ.

‘Бразили, Бангладеш, Индонези, Филиппин зэрэг зах зээлд бид тогтвортой хөгжиж манай бизнесийн зарчмыг  бэхжүүлэх эрмэлзэлтэй” гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч Кана Мияүхи мэдэгдэв. Компани Филиппины тамхины  хоёр дахь том үйлдвэрлэгч Mighty Corp. компанийг 936 сая ам.доллараар худалдан авахаар болжээ.

Наймдугаар сарын эхээр Индонезийн PT Karyadibya Mahardhika компанийг тэд  677 сая ам.доллараар худалдан авсан байв.’Индонези, Филиппин дэх энэ наймаа нь манай стратегид таарч байгаа юм” гэж Японы компанийн төлөөлөгч хэлсэн байна.

Хөгжиж буй зах зээл нь тамхины компаниудын  хөрөнгө оруулалтад таатай болж байна. Учир нь  энэ бүс нутагт тамхины хэрэглээ өндөр, худалдаанд нь бага хоригтой. Тэдний хямдхан хайрцаг тамхи нь  орлогын бага нормтой. Жишээлбэл Индонезийн Gudang Garam Tbk компанийн үйл ажиллагааны  ашгийн маржа (ашгийн ялгаа) 2016 онд 13,2%  байсан нь Philip Morris International Inc.-ийн 40,5% ба Japan Tobacco-гийн 27,4%  гэсэн үзүүлэлтүүдээс хамаагүй бага байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж